Sunday, June 4, 2017

Аварга



Өвөр Монголын Шилийн голын зангиат бөхийн алдарт аваргын зургийг таны түмэн сонор, мянган мэлмийг мялаан өргөе.


Хэдэн жилийн өмнө хаврын адаг сар, Богд уулнаас бууж явтал өмнө нэг том "амьтан" яваад байдаг. Г.Өсөхбаяр аварга арай биш шиг. Гүйцээд иртэл Баярбаатар аварга байх юм. Гар барьж, хоёр үг солилоо.


Зүгээр л тэр аяараа, буй байдлаараа  Монгол ажээ.

Ийм "юмнууд" л дэлхийн дайдийг "хашрааж", үүнээс цааш газар үгүй хэмээн хүйтэн тэнгисийн эргээс хүлгийн жолоо эгээрч  байсан байхдаа гэмээр... 


Чилгэр өндөр нуруу, сансрын салхинд аяншсан хүрэл бор царай, дөрвөн цагийн саалтанд морины бөөрөнд матуулсан майгавтар хөлийн  хүнд алхаа ... хараад хараад хэлэх үг олдсонгүй ээ.
Талын цагаан гэрээс аргалын утаа бургилж, таанын цэцэгт хөндийд салхин наадан бүжиглэж байгаа цагт хаяа хярхаггүй энэ ертөнцөд Монгол түмэн минь үлдээсэн мөртэй, өгсөх замтай гэдэгт итгэлээ.




2017-06-04.

No comments:

Post a Comment

Аварга

Өвөр Монголын Шилийн голын зангиат бөхийн алдарт аваргын зургийг таны түмэн сонор, мянган мэлмийг мялаан өргөе. Хэдэн жилийн өмнө хав...